Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2021 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

2022/01/06

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай “ Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох албан тушаалтанд 2021 оны  жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нэгтгэн танилцуулж байна.

  1. Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа Иргэний нисэхийн ерөнхий газарт 2021 оны жилийн эцсийн байдлаар нийт 503 иргэн хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргаснаас 421 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 97,5%-ийн үзүүлэлттэй байна. Хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй байна.

            Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа Иргэний Нисэхийн ерөнхий газарт хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл: байгууллагын үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилд орох, тэтгэмж, тусламж, эмчилгээний зардал, орон сууцны дэмжлэг, тийзний хөнгөлөлт хүссэн зэрэг өргөдөл дийлэнх хувийг эзэлж байна.

  1. Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах сувгийг нэмэгдүүлэх, ажлын бус цагаар ирүүлсэн иргэдийн дуудлага мэдээлэлд эргэн шуурхай хариу өгөх үүднээс дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
  • Зам, тээврийн хөгжлийн яамны албан ёсны цахим сайтын онлайн туслах /dashboard/ програмын хөгжүүлэлт;
  • Зам, тээврийн хөгжлийн яамны албан ёсны цахимын хуудсын онлайн туслах /chatbot/ програмын хөгжүүлэлт;
  • Өргөдөл, гомдол ирүүлсэн иргэд, ААНБ-ын цахим шуудан, гар утас руу бүртгэлийн кодыг илгээж /https://docres.mrtd.gov.mn/ хаягаар шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэлтэй шууд танилцах боломжийг бүрдүүлсэн;
  • CallPrо ХХК-тай хамтран 8 ширхэг тусгай утсыг газар бүрт суурилуулан иргэдээс санал, хүсэлт, асуулт, хүлээн авч ажлын бус цагаар залгасан тохиолдолд ажлын цагаар эргэн холбогдож хүссэн мэдээллийг өгч байна.

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа Иргэний Нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хавсаргасан хүснэгтээр харуулж байна.

 

 ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

2021 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх