Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

2023/02/10
 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий дэд зөвлөл 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр хуралдаж, дэд зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Тус зөвлөлийн гишүүн болох Төрийн бус байгууллагын төлөөлөгчид  авто зам, нийтийн тээврийн хүртээмжийг дээшлүүлэх талаар санал санаачилга гаргаж, мөн салбарын хэмжээнд 2023 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ажиллахаар болов.

Мөн уг хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших зэрэг бүхий л харилцаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг саадгүй, хүртээмжтэй хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэх;” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д “Нийтийн тээврийн байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ” гэж, 32 дугаар зүйлийн 32.4-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг иргэн, хуулийн этгээд үзүүлж болно” гэж тус тус заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн орон нутгийн болон хот хооронд зорчиход тодорхой хөнгөлөлт үзүүлэх талаар хэлэлцлээ.

Уг дэд зөвлөлөөс Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам” -ын 4.4-т “Дэд зөвлөл нь салбарын хэмжээнд, салбар зөвлөл нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ... “ гэж заасны дагуу жил бүр салбарын хэмжээнд тодорхой арга хэмжээ төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook