Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ, АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2023/02/09
МОНГОЛ, АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.02.09/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буагантай уулзаж, агаарын тээврийн шууд нислэг, төмөр замын болон далайн тээврийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.

Сайд С.Бямбацогт “Монгол Улс,  АНУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. 2023 оны тавдугаар сард багтаан Монгол, АНУ-ын хооронд Агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангахад хамтран ажиллах саналтай байна. Хоёр улс хооронд шууд нислэгтэй болсноор эдийн засаг, аялал жуулчлалын харилцаа өргөжин тэлж, иргэд хямд үнээр, богино хугацаанд нисэх боломжтой болно. Тиймээс нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулахад техникийн туслалцаа үзүүлэхийг хүсэж байна.

Бид өнгөрсөн онд шинээр гурван төмөр замын бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж 3.5 сая.тонн ачаа тээвэрлэсэн. Энэ онд баруун болон зүүн босоо чиглэлийн 2000 гаруй км төмөр замын төслийг эхлүүлнэ. Тиймээс шаардлагатай зүтгүүрийг худалдан авах, шуурхай татан авчрахад дэмжлэг үзүүлж, цаашлаад хуурай боомт, тээвэр, логистикийн төв байгуулах тал дээр туслалцаа үзүүлэхийг хүсье” хэмээн хэллээ.

Элчин сайд Ричард Буаганы зүгээс хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа, Агаарын тээврийн хэлэлцээрийг батлуулахад онцгой анхаарал хандуулахаа илэрхийлэв.

МОНГОЛ, АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook