Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

2023/01/30

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

(2022 оны жилийн эцсийн байдлаар)

 

 

2022.12.30                                                                                                                                                                                  Улаанбаатар хот

 

 

Үнэлгээний зорилго, үндэслэл, арга зүй:

 

       Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангахад чиглэгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд бодит мэдээлэл өгсний үндсэн дээр бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх зохион байгуулалт, зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

        Төсөл, арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн түвшинг тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”-ыг баримтлан үнэлгээ хийсэн.

 

Бодлогын баримт бичгийн хэрэгжилт:

Бодлогын баримт бичгийн нэр

Хариуцан хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тоо

Биелэлтийн хувь

1

“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого

13

76.15

2

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

16

93.1

3

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

80

75.7

4

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө

38

76.8

Нийт

147

80.44

 

 

Дүгнэлт

           Бодлогын баримт бичигт тусгагдсан Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарах 147 төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг 2022 оны жилийн эцсийн байдлаар 80.44 хувь буюу тодорхой үр дүнд хүрсэн гэж  дүгнэв.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх