Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ҮНДЭСНИЙ ТЭЭВРИЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

2022/12/16
 ҮНДЭСНИЙ ТЭЭВРИЙН ХОРООНЫ  АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Үндэсний тээврийн хорооны анхдугаар хурал өнөөдөр /2022.12.16/ боллоо.

Хурлыг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд, Үндэсний тээврийн хорооны дарга С.Бямбацогт “Үндэсний тээврийн хорооны бүрэлдэхүүнд багтсан гишүүд Монгол Улсын тээврийн салбарын олон улсын гэрээ хэлэлцээрт хяналт тавих, олон улсын болон бүс нутгийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, улсынхаа тээвэрчдийг дэлхийн зах зээлд гаргах, тэдний эрх ашгийг хамгаалахад нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цаашид 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөвт хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг нэмж тусгах, шаардлагатай байна. Тээврийн салбар нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтвортой, нийлүүлэлтийг тасралтгүй байлгахын тулд тээврийн зардал хямд, шуурхай байх шаардлагатай. Мөн жолооч, тээвэрчдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх ёстойг тогтоол, шийдвэр бүртээ анхаарах ёстой” хэмээн хэллээ.  

Тус хурлаар тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах баталгаажуулалт хийх эрх бүхий байгууллагыг томилох талаар,

Олон улсын зохих хөтөлбөрийн дагуу холбогдох байгууллагуудын удирдлага, ажилтнуудыг сургах, сургалт явуулах эрх бүхий байгууллага болон олон улсын стандартын шаардлагад нийцсэн хяналтын төхөөрөмж, батлагдсан карт, чипийг нийлүүлэх, олгох, тэдгээрийн засвар үйлчилгээг хийх, аюулгүй ажиллагааг хангах эрх бүхий байгууллагын сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох,  TachnoNet мэдээллийн санг бүрдүүлж, олон улсын сантай холбох, мэдээллийн аюулгүй ажиллагааг үндэсний хэмжээнд хангаж ажиллах, Үндэсний тээврийн хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хорооны гишүүд саналаа оруулж, эцэслэн батлуулах зэрэг асуудлыг хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх ажил, анхаарал зүйлсийг зөвлөлдөж, санал солилцлоо.

ҮНДЭСНИЙ ТЭЭВРИЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook