Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЕСБХБ-ТАЙ ДАРХАН-АЛТАНБУЛАГ, НАЛАЙХ-БАЯН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨХӨД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВИВ

2022/11/22
ЕСБХБ-ТАЙ ДАРХАН-АЛТАНБУЛАГ, НАЛАЙХ-БАЯН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨХӨД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВИВ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт өмнөх уулзалтын үед тохирсон асуудлууд ажил хэрэг болж тодорхой үр дүнд хүрч байгаад талархал илэрхийллээ. Энэ бүхний үр дүнд Дарханы замын нэг урсгал хоёр эгнээ замын хөдөлгөөнийг нээж, Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын өнгө асфальтбетон хучилтын зузааныг нэмэгдүүлэх, төслийн нэгж байгуулах ажил тодорхой шийдэлд хүрээд байна.

Ноён Ханнес Такач ЗТХ-ийн сайд болон яам хурдтай шуурхай ажиллаж, хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд ирэх онд хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны 12 дугаар сарын 15-нд багтаан ирүүлэхийг хүслээ.

С.Бямбацогт сайд ч түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд ирэх 2023 онд Дарханы замыг бүрэн дуусгахад харилцан санал зөвлөмжөө солилцож шуурхай үр дүнтэй ажиллахад анхаарна гэв. Мөн Дархан-Алтанбулагийн 113 км, Налайх-Баян чиглэлийн 58 км авто замыг өргөтгөх зураг төсөл бэлэн болсныг дурдаж энэ мэт авто замын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг санал болголоо.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачи Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой авто замын томоохон төслүүдээ эрэмбэлж ирүүлэхийг хүсээд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэлээ.

Сайд С.Бямбацогт ЕСБХБ-ыг хамтын ажиллагаагаа сайжруулж, нэг баг болж үр дүнтэй хамтран ажиллаж буйг тэмдэглээд төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд талууд улам эрчимтэй ажиллах нь чухлыг онцоллоо.

 

ЕСБХБ-ТАЙ ДАРХАН-АЛТАНБУЛАГ, НАЛАЙХ-БАЯН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨХӨД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВИВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook