Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

С.БЯМБАЦОГТ: АВТО ЗАМАА ТОГТМОЛ АРЧИЛЖ, ХАЛТИРГААГҮЙ, ЭВДРЭЛ ГЭМТЭЛГҮЙ БАЙЛГАХ ЁСТОЙ

2022/11/18
С.БЯМБАЦОГТ: АВТО ЗАМАА ТОГТМОЛ АРЧИЛЖ, ХАЛТИРГААГҮЙ, ЭВДРЭЛ ГЭМТЭЛГҮЙ БАЙЛГАХ ЁСТОЙ

Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажилладаг 32 байгууллагын 2022 оны авто замын засвар арчлалтын гэрээг дүгнэх хурал өнөөдөр /2022.11.18/ болж байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсон, тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Сайд С.Бямбацогт “Авто замын засвар арчлалт /АЗЗА/-ын 32 компаниас 20 нь төрийн өмчит, 12 нь хувийн өмчит компани байна. Та бүхэн авто замын ашиглалтын бэлэн байдлыг тогтмол хангаж, халтиргаа гулгаагүй, эвдрэл гэмтэлгүй байлгаж, иргэдээс ирсэн гомдлыг шуурхай шийдвэрлэх, авто замын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарах, цас их хэмжээгээр орсон цаг агаарын хүндрэлтэй үед шуурхай ажиллах, даац хэтрүүлэн зорчих зөрчилд анхаарч, мэдээллүүдээ яаманд тогтмол хүргүүлэх ёстой.

Түүнчлэн удирдах албан тушаалтнуудаас өгсөн үүрэг чиглэлийг заасан хугацаанд чанартай гүйцэтгэж, компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстойг хатуу сануулья. Мөн хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэсэн засвар арчлалтын компаниудыг дэмжиж ажиллах болно” хэмээн хэллээ.

 

С.БЯМБАЦОГТ: АВТО ЗАМАА ТОГТМОЛ АРЧИЛЖ, ХАЛТИРГААГҮЙ, ЭВДРЭЛ ГЭМТЭЛГҮЙ БАЙЛГАХ ЁСТОЙ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook