Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНД ЗААСНЫ ДАГУУ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2022/11/11
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНД ЗААСНЫ ДАГУУ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас замын ашиглалт, даац хэтрүүлэлттэй холбоотой мэдээлэл өглөө.

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Авто замын даацыг инженерийн байгууламж, стандартаар нь дээд хязгаар тавьдаг. Мөн тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага гэж бий. Тус стандартыг 2003 онд баталж, өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Энэхүү стандартын дагуу автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байдаг. Зам, тээврийн хөгжлийн яамнаас жил бүр тээвэрлүүлэгч, ачаа тээврийн компаниудад албан бичгээр даац хэтрүүлэхгүй байх анхааруулга, зөвлөмж хүргүүлдэг. Мөн хяналт, шалгалтыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн албанаас тогтмол явуулж байна” гэв.

2022 оны 6-10 сарын хооронд нийт 14018  тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд даац хэтрүүлсэн 228 зөрчил илэрч  34.200.000 төгрөгийн торгууль ноогдуулж, зөрчлийг газар дээр нь арилгасан. Иймд зөвшөөрөгдөх хэмжээнд заасны дагуу тээвэрлэлт хийж, авто замаа хайрлахыг аж ахуй нэгж, жолооч нарт уриалж байна.

ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНД ЗААСНЫ ДАГУУ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook