Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ, УЯН ХАТАН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/09/09
“УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ, УЯН ХАТАН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын “Ази, номхон далайн улс, хотуудын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөхөд тээврийн бодлого гаргагчдын чадавхыг сайжруулах” судалгааны ажлыг 2022 оноос хэрэгжүүлж байна. 

Энэхүү судалгааны ажлын хүрээнд өнөөдөр /2022.09.09/ “Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөх” семинарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн газар хамтран зохион байгууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон Зам, тээврийн хөгжлийн яамны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөх үндэсний семинарт хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, мэргэжилтнүүд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн семинарын хөтөлбөрийн хүрээнд Ази, Номхон далайн улс орнуудын хотуудын нийтийн тээврийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн бодлого, төлөвлөлт, тогтвортой хотын тээврийн индексийн тооцсон аргачлалтай танилцах тул идэвхтэй оролцохыг хүсье.

Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчигчдын тоо буурч хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдэж байгаа нь тулгамдаж буй олон асуудлын нэг болж байна. Цаашид бид нийтийн тээврээр зорчих таатай нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, улс орнуудын сайн туршлагаас судлах, хэрэгжүүлэ үүднээс өнөөдрийн семинарыг зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Авто замын түгжрэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэхүү семинар хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Цаашид бид нийтийн тээврийг хүртээмжтэй, уян хатан байхаар хөгжүүлэх, тээврийн хэрэгслийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дан ганц захиргааны аргаар биш эдийн засаг, эрхзүй хосолсон зохицуулалтыг хамтран хэрэгжүүлнэ. Мөн иргэдийнхээ явган, унадаг дугуйгаар зорчиход таатай нөхцлийг бүрдүүлэх замаар тээврийн хэрэгслийн тоог бууруулах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас сүүлийн жилүүдэд хот болон хот орчмын авто замыг барихдаа явган хүний болон дугуйн замыг онцгой анхаарч, замын сүлжээг бий болгохоор зорин ажиллаж байна” хэмээн хэллээ.

Дээрх судалгааны ажилд Монгол, Балба, Малайз улсуудын мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

“УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ, УЯН ХАТАН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook