Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ДУГУЙН МӨРНИЙ ХОВИЛД ТЭСВЭРТЭЙ ХУЧИЛТ ХИЙЖ БАЙНА

2022/07/28
ДУГУЙН МӨРНИЙ ХОВИЛД ТЭСВЭРТЭЙ ХУЧИЛТ ХИЙЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа.

Энэ оны загвар төслийн хоёр дахь хэсэг болох дугуйн мөрний ховилын загвар төслийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Үйлдвэрийн замд долдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлаар  дугуйн мөрний ховилд тэсвэртэй орц найрлага бүхий хучилт дэвсэж, үр дүнг нь шалгах юм.

Өчигдөр буюу долдугаар сарын 27-нд тус төслийн танилцуулга уулзалт болж Зам, тээврийн хөгжлийн яам, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн замын хөгжлийн газар, Монгол Коосэн Технологийн коллежийн төлөөлөл болон оршин суугчид хүрэлцэн ирж, загвар төслийн агуулгын талаар тайлбар, мэдээлэл хүргэлээ. 

ДУГУЙН МӨРНИЙ ХОВИЛД ТЭСВЭРТЭЙ ХУЧИЛТ ХИЙЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх