Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХҮҮХДИЙГ ЗАМ, ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022/06/28
ХҮҮХДИЙГ ЗАМ, ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн алба, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хамтран нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилготой сургалтыг зургадугаар сарын 28,29-ны өдөр зохион байгуулж байна.

Тус сургалтаар замын хөдөлгөөний дүрэм, зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэг багш нарт олгож, хүүхдүүдэд заалгаснаар  осолд өртөх нь тодорхой хэмжээгээр багасна гэж үзэж байгаа.

Сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4593 хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн байна. Харин 2022 онд зам, тээврийн ослоор 195 хүн нас барснаас 25 нь хүүхэд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөлөх аяныг зохион байгуулж байна.

ХҮҮХДИЙГ ЗАМ, ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх