Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Эмгэнэл

2015/01/09
Эмгэнэл

Бидний хамтран зүтгэгч, залуу манлайлагч Төгсөөгийн Батболд нь хүнд өвчний улмаас 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлэн бурхны оронд одсонд гүнээ харамсан гашуудаж байна.

             Т.Батболд нь 1987 онд Нийслэлийн 23-р дунд сургуулийг төгссөн.  1987-1992 онд ЗХУ-ын Ленинград хотын Төмөр замын дээд сургуульд суралцаж төмөр замын тээврийн удирдлага-зохион байгуулалтын инженер мэргэжлээр, 1995 онд Удирдлагын Академийг төрийн удирдлагын аргазүйч, менежер мэргэжлээр тус тус төгсч, 2005 онд Голландын Маастрихтын  Удирдлагын сургуульд Бизнесийн удирдлагын магистрын цол хамгаалсан юм. Мөн 1997 онд Английн Царнбороугийн технологийн дээд сургуульд, 1998 онд Шведийн Олон улсын хөгжлийн агентлагт тус тус мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ.

Тэрбээр 1992 онд УБТЗ-ын Дархан өртөөнд пүүлэгч, инженер, 1995-1996 онд УБТЗ-ын Ашиглалтын албанд технологийн инженер, галт тэрэгний хөдөлгөөний диспетчер, 1996-1998 онд Статистик, бүртгэлийн төвийн дарга, 1998-2005 онд Улаанбаатар өртөөний дарга зэрэг албан тушаалыг хашиж байв. 2005 оноос 2012 оныг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын орлогч дарга, даргаар томилогдон, төмөр замын тээврийн аюулгүй ажиллагаанд чиглэсэн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, салбарын эрхзүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох хүрээнд Төмөр замын тээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргах төмөр замын тээврийн багц дүрмийн 16 журам, зүтгүүр, вагон, зам, тээвэрлэлтийн үйл ажиллагааны 6 стандарт, хоёрдох замын төсөл, төмөр замын дотоодын сүлжээг өргөжүүлэх болон төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн боловсруулах ажлын хэсгүүдийг ахлан амжилттай ажилласан билээ.   

 Т.Батболдын ажил хөдөлмөрийг үнэлж 2003 онд “Тэргүүний төмөр замчин” тэмдэг, 2003 онд “Хүндэт төмөр замчин” цол тэмдгээр, 2004 онд Улаанбаатар төмөр замын “Шилдэг дарга” цол, өргөмжлөлөөр, 2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж байжээ.

Өөрийн ухамсарт амьдралын цаг хором бүрээ төмөр замын тээврийн салбарын хөгжилд зүрх сэтгэлээсээ зориулж байсан Төгсөө овогтой Батболд Таны удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, ажилч, хичээнгүй, хамт олонч, голч, шударга занг  хүндэтгэн эмгэнэл илэрхийлье. Ум амгалан  сайн байх болтугай.

       

   ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Сэтгэгдэл бичих:

Нэмэх