Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ОХУ-ЫН КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРЫН ТЭЭВРИЙН САЙД КОНСТАНТИН НИКОЛАЕВИЧ ДИМИТРОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2022/06/07
ОХУ-ЫН КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРЫН ТЭЭВРИЙН САЙД КОНСТАНТИН НИКОЛАЕВИЧ ДИМИТРОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

ОХУ-ын Красноярскийн хязгаарын Тээврийн сайд Константин Николаевич Димитров тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийж байгаа  айлчлалын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай өнөөдөр /2022.06.07/ уулзаж яриа хэлэлцээ хийв.

Красноярскийн хязгаарын Тээврийн сайд Константин Николаевич Димитров Монгол Улстай хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж ОХУ-ын Крансноярскийн хязгаарын зүгээс төмөр зам, иргэний агаарын тээвэр, дамжин өнгөрөх тээврийн чиглэлээр хамтран ажиллах олон боломж байгааг хэлж тодорхой санал санаачилгуудыг дэвшүүлж танилцуулав.

Тухайлбал, Красноярскийн хязгаар нь газар зүй, цаг уур, хүн амын хувьд Монгол Улстай ижил төстэй тул тээврийн салбарт хуримтлуулсан туршлага, арга зүйгээс хуваалцах, тэр дундаа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн асуудлыг шийдэхэд ухаалаг тээврийн систем, замын хөдөлгөөний гэрлэн дохионы удирдлагыг амжилттай нэвтрүүлж түгжрэлийн асуудлыг шийдсэн арга туршлагаас хуваалцлаа.

Мөн төмөр замын салбарт хамтран ажиллах, түүний дотор ОХУ-ын Красноярск, Тува, Хакас зэрэг мужийн эдийн засгийг Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой төмөр замаар холбоход хамтран ажиллах,  иргэний нисэхийн салбарт Красноярск-Улаанбаатар чиглэлд шууд агаарын харилцааг нээх болон Монгол Улс, ОХУ-ын Красноярскийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал бодлоо илэрхийллээ.

Сайд Л.Халтар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, ОХУ-тай хил залгаа боомтуудын дэд бүтцийн хөгжлийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, авто замын томоохон төслүүдийн талаар дурдаж тэдгээр нь ОХУ-ын Красноярскийн хязгаартай хэрхэн уялдаж байгаа, цаашлаад хэрхэн хамтран ажиллах боломж бололцоо байгаа талаар санал бодлоо хуваалцав. Хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалын салбарын солилцоог нэмэгдүүлэхэд тээврийн холболт ихээхэн ач холбогдолтой болохыг талууд онцлон тэмдэглэж цаашид үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр тогтсон.

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. 

ОХУ-ЫН КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРЫН ТЭЭВРИЙН САЙД КОНСТАНТИН НИКОЛАЕВИЧ ДИМИТРОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх