Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ТЭЭВЭР, ТООН ДЭД БҮТЦИЙН ЯАМТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2022/06/07
ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ТЭЭВЭР, ТООН ДЭД БҮТЦИЙН ЯАМТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс, ХБНГУ хоорондын автотээврийн харилцааг өргөжүүлэх, Европын улс орнуудаас Монгол Улс руу хийж буй тээвэрлэлтийг хөнгөвчлөх зорилгоор Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг байгуулах саналыг талууд гарган ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2022 оны зургадугаар сарын 3-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам, ХБНГУ-ын Холбооны тээвэр, тоон дэд бүтцийн яамны автотээврийн асуудал хариуцсан газрууд хамтарсан уулзалтыг цахимаар зохион байгуулав.

Талууд хоёр улсын хоорондын автотээврийн харилцааны одоогийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцсоны зэрэгцээ 2018 оноос хойш хэлэлцэж буй автотээврийн хэлэлцээрийн төслийг тохирох ажлыг  энэ ондоо багтаан эцэслэн тохирч гарын үсэг зурахаар тохиролцлоо.

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ТЭЭВЭР, ТООН ДЭД БҮТЦИЙН ЯАМТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх