Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

2022/06/06
ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы 2022 оны зургадугаар сарын 3-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Энэхүү хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, далайчны мэргэжлийн гэрчилгээг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 7 бүлэг 64 зүйлээс бүрдэж байна. Түүнчлэн хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгасан. Үүнд:

-Хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцүүлсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий далбааны эзэн улсын хяналтыг шинээр тусгаж өгсөн.

-Хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотой зохицуулалтыг  тусгалаа.

-Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн болон бүртгэгдэх хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн тусгасан.

-Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хуулийг практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж өгсөн. 

Хуулийн төсөл батлагдсанаар далайн тээвэр хийх, далай ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдэж, зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, улмаар холбогдох төрийн, төрийн бус болон мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо сайжирна.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үндэсний далайчдыг бэлтгэх, тэднийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх,  гадаад улсын хөлөг онгоцыг түрээслэх замаар далайн тээврийн үйл ажиллагааны зохих дадал туршлагатай болж, улмаар өөрийн хөлөг онгоцоор далайн тээврийн үйл ажиллагаанд бие даан оролцох боломж бүрдэхээс гадна Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлснээр улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх