Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН “LOGISTIC FORUM-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022/05/30
ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН “LOGISTIC FORUM-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монложистикс групп, Зам, тээврийн хөгжлийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран  “Logistics Forum-2022”-ыг өнөөдөр /2022.05.30/ зохион байгууллаа.  

Форумыг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нээж үг хэллээ. Мөн тэрээр “Тээвэр логистик ба Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. Тэрбээр “Ковид-19 цар тахлын үеийн хатуу хөл хорионоос шалтгаалан 2021 оны жилийн эцсийн байдлаар бүх төрлийн тээврээр нийт 49.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.1 сая тонн буюу 18.5%-иар  буурсан. Энэ нь зөвхөн Тяньжин  боомтын хараат байсны сөрөг тал. Цаашдаа импортын болон экспортын ачааг боломжит бүх боомтыг ашиглан тээвэрлэж хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байна.

Харин Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэх, ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх,  хилийн боомтуудыг хатуу хучилттай авто зам болон төмөр замаар холбох, агаарын зайн ашиглалтыг сайжруулж дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд салбар бүрд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхнээсэээ ашиглалтад орсон. Цаашид нийгэм, эдийн засагт ач холбогдол өндөр олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ” хэмээн хэллээ.

Тус форум нь  “Тяньжин-Эрээн-Улаанбаатар тээврийн асуудал, гарц боломж”, “Европ болон ОХУ-ын тээвэр, худалдаа, эдийн засаг” гэсэн хоёр сэдвийн хүрээнд монголын тээвэр ложистик, гадаад худалдааны салбарт тулгамдсан олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх, гадаад дотоод нөхцөл байдал, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, цаашдын гарц шийдэл гаргах талаар Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар гэсэн холбогдох байгууллагын төлөөлөгчид хэлэлцүүллээ.

ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН “LOGISTIC FORUM-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх