Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ АВТО ЗАМЫН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022/05/25
ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ АВТО ЗАМЫН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Засгийн газрын өнөөдрийн (2022.05.25)-ийн хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ боомтын үйл ажиллагааг эхлүүлснийг мэдэгдлээ.

Тодруулбал, Монгол Улс болон БНХАУ-ын тал Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлэв.

Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байсан юм. 

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ АВТО ЗАМЫН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх