Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗУРГААДУГААР САРЫН 1-НЭЭС БНХАУ-РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

2022/05/25
ЗУРГААДУГААР САРЫН 1-НЭЭС БНХАУ-РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Засгийн газрын өнөөдрийн/2022.05.25/ хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцлээ.

Тус асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Монгол Улс, БНХАУ хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд агаарын тээврийн үйлчилгээ зогссон байсан.

Манай улсын Элчин сайдын яамныхан холбогдох газруудтай ярилцаж Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл авлаа. МИАТ ТӨХК Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот руу "Аэро Монголиа" компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ. Ингэхдээ нэг долоо хоногт монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын агаарын тээврийн компани ээлжлэх байдлаар нислэг үйлдэх асуудал дэмжигдлээ. Нислэгтэй холбоотой дараагийн асуудал бол тусгаарлалт.  Гадаад харилцааны яам, Хятадад Монгол Улсаас очиж буй иргэдэд тусгаарлалтын ямар горим үйлчлэхийг тодорхой болгож зургаадугаар сарын 1-нээс өмнө нийтэд зарлана" хэмээн мэдээлэв. 

ЗУРГААДУГААР САРЫН 1-НЭЭС БНХАУ-РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх