Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2022/05/24
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны тавдугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яамтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар цахим уулзалт зохион байгуулж, хамтарсан протокол байгуулахаар тогтлоо. Тус уулзалтад Узбестаны талаас Тээврийн яамны орлогч сайд Жасурбек Чориев болон Узбекистаны Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга болон агаарын тээвэр, автотээврийн асуудал эрхэлсэн албаны хүмүүс оролцов.

Талууд энэхүү уулзалтаар тээврийн салбарт хоёр улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцсон. Тээврийн шууд харилцаа холбоосыг хөгжүүлэх нэн тэргүүний зүйл бол агаарын харилцааг бий болгох юм. Тиймээс хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулах ажлыг идэвхжүүлэх үүднээс өмнө нь тохиролцсон хэлэлцээрийн төслийг шинэчилж, нэмэлт өөрчлөлтүүдийг тусган гарын үсэг зурахад бэлтгэхээр тохиролцов. Мөн автотээврээр хийгдэж буй ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, худалдаа бизнесийг дэмжих үүднээс хоёр улсын хоорондын тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг тодорхой тоогоор солилцохоор тохиролцож,  Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллахаар тогтсон. Ингэснээр тээвэрлэгчид хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийг  гүйцэтгэх таатай боломж бүрдэх юм. 

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх