Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ж.Батсуурь нар ЗТЯ-ны ажилтай танилцлаа

2015/01/06
УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ж.Батсуурь нар ЗТЯ-ны ажилтай танилцлаа

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь тэргүүтэй эдийн засгийн байнгын хорооны төлөөллийг хүлээн авч уулзаж, яамны үйл ажиллагаа, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтын  эхэнд тус яамны зорилго, бодлого хэрэгжилтийн талаар холбогдох албаныхан танилцуулж мэдээлэл өгөв. Энэ үеэр Сайд Н.Төмөрхүү  салбарын өнөөгийн байдлыг танилцуулж өөрийн төлөвлөснөөр хамгийн их анхаарал хандуулан  хийх ажил нь хууль, эрх зүйн шинэчлэлт байх болно гэдгийг танилцуулсан.  Мөн УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга Ж.Батсуурь улс орны эдийн засагт, тэр тусмаа өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшид гол нөлөөлөл үзүүлж буй зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, бодлого, зорилтыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Түүнчлэн Зам, тээврийн яамны хариуцлагатай албаны хүмүүс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь нарын санаачилсан Зөвшөөрлийн тухай хуулийн талаар ажил хэрэгч асуултаа тавьж болон тус байнгын хороонд харьяалагддаг Үндэсний статистикийн хорооны  тоон үзүүлэлтийн зөрүүтэй байдалд  анхаарах цаг болсныг сануулж байв.

Уулзалтын төгсгөлд Зам тээврийн яам болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хоёр байгууллага харилцан ойлголцож хамтын хүчээр шийдвэрлүүлэх, улс орны эдийн засагт амин чухал хэрэгцээтэй олон асуудал байгааг онцолж бодлогоо зөв тодорхойлж арга замаа хэрэгжүүлэхдээ гар, сэтгэл нийлж ажиллана хэмээлээ.

УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ж.Батсуурь нар ЗТЯ-ны ажилтай танилцлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх