Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА

2022/05/21
"ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА

“Зүүнбаян төмөр зам” ХХК, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд тус цэцэрлэгт хүрээлэнгийн 800 м.кв талбайд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн нэрэмжит төгөл байгуулж, эхний ээлжинд 500 ш хайлаас, 33ш шинэс тарилаа.

Цаашдаа хамтын ажиллагааны хүрээнд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хамт олон Улаанбаатар хотын баруун бүсийн цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа хийж, Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд нутагшин ургах чадвартай шинэ сортын таримал, гоёл чимэглэлийн болон жимс жимсгэний мод, бут тэдгээрийн нэр төрлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, тарималын ойн сан, удмын санг баяжуулах чиглэлээр хамран ажиллах юм. Санамж бичигт “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов нар гарын үсэг зурж, ирэх гурван жилд хамтын ажиллагаа үргэлжилнэ.

"ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх