Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

2022/05/14
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА
Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ дахь Монгол, Беларусийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик нар Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, үндэсний мод тарих өдрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив.
 
 
Сайд Л.Халтар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж буй “Тэрбум мод” уриалгыг дэмжиж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд мод тарих арга хэмжээ зохион байгуулж буй Элчин сайд болон Элчин сайдын яамныханд талархлаа илэрхийлье. Хоёр улсын ард түмэн урт хугацааны туршид  хамтран ажиллаж , нийгэм, эдийн засгийн олон салбарт амжилттай түншилж байгааг дуулгахад таатай байна. Цаашид хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан ажиллана.  Бидний зогсож буй энэ газарт Монгол Беларусийн нэрэмжит “Найрамдлын төгөл” бий болж дэлхийн хүмүүс ирж мод тарьдаг том цэцэрлэг болон хөгжин дэвшиж, дээшлэх болтугай" хэмээн хэллээ. 
 
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх