Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“АЛТАНБУЛАГ ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТЭЗҮ, СУДАЛГААНЫ ДУНД ШАТНЫ ТАЙЛАН”-ГИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2022/05/11
“АЛТАНБУЛАГ ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТЭЗҮ, СУДАЛГААНЫ ДУНД ШАТНЫ ТАЙЛАН”-ГИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

 БНСУ-ын КОТРА(Korea Trade-Investent Agency) буюу Гадаад худалдааны агентлагаас мэдлэг хуваалцах хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алтанбулаг логистикийн төв байгуулах ТЭЗҮ” боловсруулах төслийн дунд шатны тайлангийн хурал болон чадавхи бэхжүүлэх сургалт 2022 оны тавдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Тус хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус хурлын үеэр  төслийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудал, төрийн зүгээс логистикийн төвүүдийг байгуулахад үзүүлэх дэмжлэгийн талаар хоёр талын ажлын хэсгийн төлөөлөгчид санал солилцов.

Олон улс, бүс нутгийн хэмжээний энэхүү логистикийн төв байгуулснаар тээвэр логистикийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, олон улс, бүс нутгийн логистикийн сүлжээнд холбогдох, тээвэр логистикийн зардлыг бууруулах, тээвэрлэлтийн хугацаа багасгах, хилийн боомтын болон гаалийн үйл ажиллагаа сайжируулах олон талын ач холбогдолтой төсөл хэрэгжих юм. Тус төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын 40 жилийн түүхтэй SAMOO CM компани ажиллаж байна.

“АЛТАНБУЛАГ ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТЭЗҮ, СУДАЛГААНЫ ДУНД ШАТНЫ ТАЙЛАН”-ГИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх