Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2022/04/11
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв (ГТХЗНТ)-ийн барилгыг барих, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулах төслийн нээлтийн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 11-нд боллоо. Тус арга хэмжээнд  Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ГТХЗНТ-ийн дарга А.Буяннэмэх, БНСУ-ын “КОЙКА”-гийн суурин төлөөлөгч Ким Жүн Му, Солонгосын төмөр замын корпорацийн төслийн удирдагч Ким Гү Ён болон холбогдох албаныхан оролцож хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “БНСУ-ын Засгийн газар, тэр дундаа Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэг болон хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлье. БНСУ-ын Монгол улс дахь түншлэлийн стратеги”-ийн баримт бичгийн хүрээнд төмөр замын салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг илүү өргөтгөж байгааг дурдах нь зүйтэй юм. Тухайлбал, өнгөрсөн онд БНСУ-ын хүний нөөцийн хөгжлийн “Маргаашийн дэвшил ба чадавхын дэвшил”  хөтөлбөрийн хүрээнд төмөр замын салбарын нийт 21 албан хаагч богино хугацааны сургалтад хамрагдсан. Мөн БНСУ-ын Эдийн засаг, сангийн яамнаас хэрэгжүүлдэг “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд бодлогын зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжиж салбарын 60 албан хаагч богино хугацааны сургалтад цахимаар хамрагдсан юм.

Цаашлаад БНСУ-ын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд Солонгосын Газар, Дэд бүтэц, Тээврийн яамны дэмжлэгтэй “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” нэртэй төслийг БНСУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг монголын талын зөвлөхөөр сонгон хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Эцэст нь БНСУ-ын ард түмний туулсан туршлага, амжилт дээр суурилсан мэдлэгийн хүч, дэмжлэгийг Монгол Улсын төмөр замын салбарт энэхүү төслөөр дамжуулан хүртэх болсонд баяртай байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу, амжилттай хэрэгжүүлэхийг хүсэж байна” гэв.

Үүний дараа ГТХЗНТ-ийн дарга А.Буяннэмэх тус төслийн талаар,  Солонгосын төмөр замын корпорацийн төслийн удирдагч Ким Гү Ён төслийн ерөнхий төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Тус төсөл нь манай улсад 2021-2026 онд хэрэгжих бөгөөд төмөр замын аюулгүй байдлын хяналт, удирдлагын нэгдсэн системийг мастер төлөвлөгөөний дагуу төмөр замын тээвэрлэлтийг эрчимжүүлэх урт болон богино хугацааны төлөвлөгөө гаргах, хөдөлгөөн зохицуулалтын техникийн чадавх, үр ашигтай үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын төмөр замын сүлжээний аюулгүй байдал, тээх нэвтрүүлэх чадвар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улс болон хөрш орнуудын төмөр замын харилцаа холбоог сайжруулах, далайд гарцгүй орны зааг хязгаарыг давах замаар төмөр замын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх