Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Олон улсын далайн байгууллагын үндэсний зөвлөгөөнийг нээж, амжилт хүсэв

2014/12/15

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Олон улсын далайн байгууллагын үндэсний сургалт, зөвлөгөөн өнөөдөр  эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү энэхүү зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол  Улс  ОУДБ-ын  гишүүнээр  1996  онд  нэгдэж  орсон  бөгөөд  гишүүн  хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж өнөөдрийг хүртэл нийт 288 862.08 ам.долларын гишүүнчлэлийн татварыг төлөөд байна. Монгол  Улс  далайд  гарцгүй  орон  хэдий  ч  2003  оноос  хойш  өнөөдрийг  хүртэл Монгол  Улсын  далбаан  дор  2500  гаруй  хөлөг  онгоц  аялсанаас  өнөөдрийн байдлаар  522  хөлөг идэвхтэй аялж байна. Бид Олон  Улсын  нийгэмлэгийн  өмнө  хүлээх  хариуцлагаа  ухамсарлаж  Олон  Улсын 20  гаруй конвенцид  нэгдэж  орсон  ба  дөнгөж хоёр долоо  хоногийн  өмнө  ОлонУлсын  Хөдөлмөрийн  Байгууллагын  “Далайчдын  хөдөлмөрийн  тухай” 2006  оны конвенцид нэгдэж орлоо.

Энэ удаагийн Үндэсний  сургалт зөвлөгөөн нь  Монгол  Улсыг  Олон Улсын Байгууллагын өмнө нэгдэж орсон хууль эрх  зүйн  хэм хэмжээгээр хүлээж буй үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаад дүгнэлт өгөх Аудитын үйл ажиллагаанд бэлтгэх, үндэсний боловсон хүчнийг чадавхижуулах чухал хүчин зүйл болж  байна” хэмээн онцлоод сургалт, зөвлөлгөөний арга хэмжээнд амжилт хүслээ.

Энэ удаагийн сургалт зөвлөгөөнд НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Олон улсын далайн байгууллагын зөвлөх Моин Ахмед нар оролцож байна.

Дашрамд дурьдахад, Шведийн Малмо хотноо байрладаг Олон улсын Далайн тээврийн их сургууль (World Maritime University)-д суралцагч монголчуудын тоо нэмэгдэж Далайн тээврийн эрх зүй, бодлогын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах болсон нь далайд гарцгүй хөгжиж буй орны статустай манай улсын хувьд олон улсын далайн байгууллагын анхаарлыг татах болжээ.

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Олон улсын далайн байгууллагын үндэсний зөвлөгөөнийг нээж, амжилт хүсэв  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх