Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН КОМИССЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2022/02/25
МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН КОМИССЫН ЭЭЛЖИТ  6 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааныг  2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Комиссын Монголын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчик нар тус тус даргалав.

Хуралдаанаар талууд хоёр улсын эдийн засгийн байдал, хөгжлийн бодлого, зорилтуудын талаар харилцан мэдээлж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх,  зам тээвэр, хөдөө аж ахуй,  байгаль орчин, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм.  Түүнчлэн өмнөх 5 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол, Беларусийн хамтын ажиллагааг 2019-2021 онд хөгжүүлэх замын зураглалын биелэлтийг хэлэлцэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойллоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд 2019 онд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон төслүүд, тухайлбал Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр тохиров.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусийн талтай хамтран ажиллахаар болов. Комиссын хуралдааны үр дүнгээр протокол байгуулж, ээлжит хуралдааныг 2023 онд Минск хотноо зохион байгуулахаар болов.  

 

МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН КОМИССЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх