Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМЫН-ҮҮД БООМТООР 33800 ТОНН АЧАА, ТӨМӨР ЗАМААР 21 ЧИНГЭЛЭГ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТРҮҮЛЖЭЭ

2022/02/18
ЗАМЫН-ҮҮД БООМТООР 33800 ТОНН АЧАА, ТӨМӨР ЗАМААР 21 ЧИНГЭЛЭГ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТРҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын дэд хэсэг нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Замын-Үүд боомтоор нэгдүгээр сарын 11-нээс эхлэн чингэлэг тээвэрлэлт хийж эхэлснээс 1894 чингэлгээр 33800 тонн ачаа нэвтрүүлсэн. Ачааг төрлөөр нь ангилбал хүнсний бүтээгдэхүүн, химийн бодис, хуванцар эдлэл, барилгын материал, тоног төхөөрөмж, гэр ахуйн бараа, хувцас, цахилгаан бараа зонхилж байна. Өдөрт дунджаар 50-70 орчим чингэлэг оруулж байгаа. Ачааны тоог нэмэгдүүлэхэд хоёр улсын чингэлэг солилцох талбайн багтаамжаар хязгаарлагдаж байгаа учир БНХАУ-тай талбайг өргөжүүлэх талаар санал солилцон ажиллаж байна” гэв.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан төмөр замаар тээвэрлэж буй ачааны талаар танилцууллаа. Тэрбээр “2022 оны хоёрдугаар сард Тяньжин боомтоос импортын ачаатай 1206 чингэлэг 21 галт тэрэг, БНХАУ-ын бусад өртөөнөөс 361 чингэлэг зургаан галт тэргээр Замын-Үүд боомтоор төмөр замаар орж ирсэн. Чингэлгүүдийг төрлөөр нь ангилбал 21 нь эм, эмийн бүтээгдэхүүн, 101 хүнс, 1362 нь бусад ачаа байна” хэмээн хэлэв.

ЗАМЫН-ҮҮД БООМТООР 33800 ТОНН АЧАА, ТӨМӨР ЗАМААР 21 ЧИНГЭЛЭГ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТРҮҮЛЖЭЭ   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх