Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ДАРГА НАРЫН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛОВ

2021/12/24
МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН  КОМИССЫН ДАРГА НАРЫН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛОВ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монгол, Беларусийн хэсгийн дарга нар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтад хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Беларусийн хэсгийн дарга, Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчик нар оролцож, хоёр улсаас харилцан суугаа элчин сайд нар байлцав.

Уулзалтаар сайд нар хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хүрээнд авч хэрэгжүүлж буй хамтарсан үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдлын талаар санал солилцсоны зэрэгцээ ээлжит 6 дугаар хуралдааны зохион байгуулалтын талаар ярилцав. Ээлжит хуралдаан 2021 онд Минск хотноо болох байсан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулсан ба Ковид-19 вирусын шинэ хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор 2022 оны 1 дүгээр улиралд багтаан цахим хэлбэрээр хийх нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдэв.

Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаа ба ялангуяа  хүнс, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээврийн чиглэлээр хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2019 онд байгуулсан Засгийн газар хоорондын 50 сая еврогийн Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн машин техник, трактор нийлүүлэх, сүү боловсруулах үйлдвэр, сүүний үнээний ферм байгуулах, ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх, “МАЗ” үйлдвэрийн зам засвар, арчилгаа цэвэрлэгээний 42 машиныг нийлүүлэх, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх болон хэрэгжилтийн шатанд байна.  

МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ДАРГА НАРЫН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛОВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх