Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЭМГЭНЭЛ

2021/11/08
ЭМГЭНЭЛ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН

НАМСРАЙЖАВЫН ХУЯГ-ЭРДЭНЭ

/1958-2021/

Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Баянгол дүүргийн хүндэт иргэн Намсрайжавын Хуяг-Эрдэнэ нь 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөд нь нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрээр 1958 оны 01 дүгээр сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа (Мандал) суманд айлын 2 дахь хүү болон төрсөн. 1966-1976 онд Дархан хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976-1979 онд Улаанбаатар хотын Ардын цэргийн 124 дүгээр ангид алба хаан, 1982-1987 онд ОХУ-ын Санкт-петербург хотын Төмөр замын дээд сургуулийг илчит тэрэг, илчит тэрэгний аж ахуйн мэргэжлээр төгсөж, 1996, 2000 онд ОХУ-д, 2001, 2004 онд Япон улсад, 2003 онд БНСУ-д тус тус мэргэжил дээшлүүлжээ.

Намсрайжавын Хуяг-Эрдэнэ нь 1979-1982 онд Дархан депод туслах машинч, 1987-1990 онд Сайншанд депод туслах машинч, депогийн жижүүр машинч, зааварлагч машинч-ахлах жижүүр, ашиглалт хариуцсан орлогч дарга, депогийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар Татах хэсэгт ээлжийн жижүүр машинч, технологич инженер, 1991-2006 онд Төмөр замын удирдах газрын Зүтгүүрийн аж ахуйн албанд хэлтсийн дарга, албаны орлогч дарга, хяналтын албанд зүтгүүр хариуцсан улсын байцаагч, замын дулааны техникийн зааварлагч, 2006 оноос 2017 оны 04 дүгээр сар хүртэл Улаанбаатар төмөр замын татах хэсгийн даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан.

Н. Хуяг-Эрдэнэ нь Төмөр замын тээврийн салбарт 33 жил тасралтгүй ажилласан бөгөөд түүний ажлын амжилтыг төр засаг, төмөр замын удирдлага өндрөөр үнэлж Монгол Улсын "Хүндэт Төмөр Замчин”, ОХУ-ын "Хүндэт Төмөр Замчин", УБТЗ-ын 60, 70 жилийн ойн медаль, “Баянгол дүүргийн хүндэт иргэн”, ЗТАЖЯ-ны жуух бичиг, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Алтангадас одон, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол тэмдгээр тус тус шагнасан байна.

Талийгаачийн гэр бүл, халамжит хань, үр хүүхэд, ах дүү, хамт олон найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Сэтгэгдэл бичих:

Нэмэх