Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТО ЗАМ, ГҮҮРИЙН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАВ

2021/11/04
АВТО ЗАМ, ГҮҮРИЙН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАВ

АЗЗА-ын байгууллагуудын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын мэдлэг, чадварыг нь дээшлүүлэх ажлын хүрээнд зам хариуцагч компанийн инженер техникийн ажилтнуудад “Гүүрийн ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийх, ашиглалтын түвшний үнэлгээ гаргах” үзүүлэх сургалтыг энэ оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд зохион байгууллаа.

  Сургалтад баруун, хойд, зүүн,  төвийн бүсийн Зам хариуцагч 32 компани мөн “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын бүс нутаг хариуцсан хяналтын инженерүүд зэрэг нийт 104 инженер техникийн ажилтан бүсчилэн  хамрагдсан байна.

    Инженер, техникийн ажилчид тус сургалтад хамрагдсанаар  хариуцан ажиллаж буй авто замын гүүрнүүдэд бие дааж  үзлэг шалгалт хийж  гүүрийн ашиглалтын байдалд үнэлэлт, дүгнэлтийг гаргаж сурах бөгөөд  энэ нь гүүрийн ашиглалтын бэлэн байдлыг хангах хүрээнд засвар, арчлалтын өртөг зардлыг тооцох, засварын ажлын дарааллыг тогтоох, хийсэн засварын ажлын мэдээллийг гүүрийн бүртгэл  мэдээллийн картад баяжуулалт хийх зэрэг ач холбогдолтой  юм.

 

АВТО ЗАМ, ГҮҮРИЙН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх