Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн салбарын инженерүүд цахим шилжилтэд хөтөлнө

2021/11/03
Зам, тээврийн салбарын инженерүүд цахим шилжилтэд хөтөлнө

Интерактив ХХК болон Зам, Тээврийн Хөгжлийн Яам хамтран салбарын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд Монголын анхны бизнес процессын загварчлалд суурилсан Enterprise Innovation Studio (EIS) нэгдсэн платформын 5 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд ЗТХЯ, ИНЕГ, УБТЗ ХНН, АТҮТ ТӨҮГ, ЗТХТ ТӨҮГ, МТЗ ТӨХК, МИАТ ТӨХК, ГТХЗНТ УТҮГ, ДЗ ТӨҮГ болон Буянт-Ухаа нисэх онгоцны буудал зэрэг салбар байгууллагуудын төлөөллүүд оролцов. EIS платформ дээр ажиллахын давуу тал нь хөгжүүлэгчдээс кодчилолын ур чадвар шаардахгүйгээс гадна ямарваа нэгэн программ хангамжийг гүйцэтгэх хугацааг 6-8 дахин богиносгодог. Тиймээс уг платформ дээр тулгуурлан “Зам тээврийн салбарын нэгдсэн платформ”-ыг үүсгэх, түүнд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхээр “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан ажиллаж байна.

10-р сарын 18-аас эхлэн 5 хоног үргэлжилсэн сургалтын дараагаар “Зам, тээврийн салбарын цахим шилжилтэд бидний оролцоо” уриан дор “Hackathon-2021” тэмцээнийг 10-р сарын 25-нд эхлүүлсэн бөгөөд тэмцээнд нийт 15 хөгжүүлэгч 5 багт хуваагдан сонгогдсон сэдвийн дагуу EIS платформ дээр 3 хоногийн турш системийн хөгжүүлэлт хийж өрсөлдсөн.

Багууд EIS platform-ийг ашиглан 3 өдөрт 24 цагийн хугацаанд (бусад цагт серверийг хаасан) үндсэн хөгжүүлэлтээ хийсэн бөгөөд хөгжүүлэлт хийх явцад зохион байгуулах багаас урьдчилан бэлдсэн ERD-г өргөжүүлэх, баяжуулах, хөгжүүлэлтийн нэмэлт боломжууд ашиглах зэргээр нээлттэй ажилласан юм. Баг тус бүр өгөгдсөн ERD, бизнес шаардлага, хүрэх үр дүн зэрэг ажлын даалгаврыг хүлээж авсан бөгөөд сэдвүүд хоорондоо ялгаатай ч цар хүрээний хувьд ижил байсан билээ.

Эхний 3 байрт шалгарсан багуудын мэдээлэл

1-р байр – Сайн дурын болон цагийн ажлын систем - “BUGsoft” баг

  • Багийн ахлагч – Г.Гаяпа /Далайн Захиргаа Мэдээллийн сүлжээ, техних хангамж хариуцсан мэргэжилтэн/
  • Хөгжүүлэгч, аналист – Э.Уянга /Улаанбаатар Төмөр зам Системийн шинжээч/
  • Хөгжүүлэгч - Л.Баярмаа /Буянт-ухаа Нисэх Онгоцны Буудал - Аэродром Барилга Байгууламжийн Ашиглалтын Алба Тоног төхөөрөмжийн инженер/

2-р байр – Аялалын туслах систем - “Нэгдүгээр баг” баг

  • Багийн ахлагч - Б.Гүрбазар /Монголын Төмөр Зам ТӨХК Мэдээлэл технологийн инженер/
  • Хөгжүүлэгч, аналист - Г.Баяржаргал /Улаанбаатар Төмөр зам Системийн админ/
  • Хөгжүүлэгч - Б.Эрдэнэтуяа /ЗТХЯ - Мэдээлэл технологи стандартын хэлтэс Мэдээлэл технологийн мэргэжилтэн/

3-р байр – Номын клубын систем - “Топологи” баг

  • Багийн ахлагч – Н.Номин /Улаанбаатар Төмөр зам Програмист, инженер/
  • Хөгжүүлэгч аналист – Ө.Мичидмаа /Иргэний Нисэхийн Ерөнхий Газар Өгөгдлийн шинжээч/
  • Хөгжүүлэгч - Б.Гантогтох /Авто Тээврийн Үндэсний Төв Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн/

 

ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН: Г.Гаяпа ахлагчтай “BUGsoft” багийн хөгжүүлсэн “Сайн дурын болон цагийн ажлын систем”

Сайн дурын болон цагийн ажлын системийг хөгжүүлэхдээ тухайн баг системийн ERD-г өөрсдийн судалгаа болон анализ дээрээ маш сайн ажилласны үндсэн дээр хэрэгтэй table болон талбаруудыг ментороор нэмүүлж хөгжүүлэлтээ эхлүүлсэн юм. Систем нь Хөтөлбөр, байгууллага, оюутан, сургууль, статистик, тайлан цэсүүдээс бүрдэх бөгөөд системийн нүүр хуудсанд статистик цэсийг харуулсан байна.

ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН: Г.Гаяпа ахлагчтай “BUGsoft” багийн хөгжүүлсэн “Сайн дурын болон цагийн ажлын систем”

Сайн дурын болон цагийн ажлын системийг хөгжүүлэхдээ тухайн баг системийн ERD-г өөрсдийн судалгаа болон анализ дээрээ маш сайн ажилласны үндсэн дээр хэрэгтэй table болон талбаруудыг ментороор нэмүүлж хөгжүүлэлтээ эхлүүлсэн юм. Систем нь Хөтөлбөр, байгууллага, оюутан, сургууль, статистик, тайлан цэсүүдээс бүрдэх бөгөөд системийн нүүр хуудсанд статистик цэсийг харуулсан байна.

Системийг хөгжүүлэхдээ байгууллагаас зарлагдсан хөтөлбөрүүдийг нэгдсэн байдлаар харуулах бөгөөд аль ч жагсаалтаас бүх төрлийн мэдээлэл рүү чөлөөтэй дамжиж ажиллах боломжийг олгосон нь бусад багуудаас илүү давуу талтай, ажиллахад хялбар байлаа.

Тухайн хөтөлбөрийн хугацаанд ямар оролцогчид оролцохоор хүсэлт илгээсэн болон амжилттай хамрагдсан эсэх мэдээллүүдийг харуулах бөгөөд тухайн цэснээс оюутны мэдээлэл рүү үсэрч оюутны оролцсон хөтөлбөрүүд оюутны ерөнхий мэдээлэл, сургууль курсын мэдээлэл зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжийг олгосон байна.

Мөн нийт оюутны мэдээллийг нэгдсэн жагсаалтаар харах боломжтой бөгөөд дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах шүүлтийг ашиглан оюутны мэдээллийг ялгаатай хувилбаруудаар шүүж харах боломжтойгоор хийсэн байна.

Дээр дурдаагүй олон олон боломжуудыг 24 цагийн хугацаанд амжуулсан нь түрүүлсэн багийг ямар өндөр гүйцэтгэлтэй байсныг илтгэж байгаа юм.

Оюутны бүртгэлийн цонх дээр сургуулиас хамаарч мэргэжил сонгох, сургууль мэргэжил болон жилээр нь оюутны код автоматаар үүсгэх, РД -ийн шалгуур, РД -с хүйс, төрсөн огноо тооцох зэрэг бүхий л байж болох шалгууруудыг хийсэн байна.

Оюутны жагсаалтаас тухайн оюутантай холбоотой бүхий л activity -ийг харах, ажиллах боломжтойгоор хийсэн ба бүх жагсаалтуудад нэмэлт шүүлтүүр хийсэн нь ажиллахад илүү хялбар болгож өгсөн байна.

Нэгдүгээр байр эзэлсэн “BUGsoft баг

 

Тэмцээний үр дүн ба бидэнд байгаа боломж

Салбарын мэргэжилтнүүдэд Интерактив компанийн EIS платформ дээр хөгжүүлэлт хийх чадварыг эзэмшүүлж байгаа нь цаашид салбарын хэмжээнд хийгдэх томоохон ажлуудыг салбарын залуус өөрсдөө хариуцан хийх томоохон эхлэл суурь болж байгаа юм. Тэмцээний дараагаар хэд хэдэн модулын хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Дижитал шилжилтийг амжилттай хийх эсэх нь чадварлаг хүний нөөцөөс шууд хамааралтай. Тиймээс залуусаа бэлтгэж, орчин үеийн шинэ технологи дээр тулгуурлан бодит төслүүдийн хөгжүүлэлтийг эхлүүлж байгаа нь цахим салбар болоход гаднаас хүлээх биш бид дотоодоосоо эхэлж болох юм гэдгийг харуулж байна. Салбартаа ажилласан туршлагатай, асуудлаа мэддэг залуустаа боломжийг нь олгож, дэмжлэг үзүүлж чадвал тэд хийж чадна гэдгийг харууллаа.

Enterprise innovation studio

Интерактив компани нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж 2014 оноос программ хангамжийн үйлдвэрлэлд сүүлийн үеийн дэвшилтэд дижитал бүтээгдэхүүн болох Enterprise Innovation Studio нэртэй платформыг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Энэ платформ нь уламжлалт программын код бичих технологийг бүрэн халж no coding технологийг нэвтрүүлсэн бөгөөд тухайн програм хангамжийн хөгжүүлэлтийг нь зөвхөн бизнес процессын загварчлалд суурилан хөгжүүлдгээрээ давуу талтай юм.

Энэхүү дэд бүтцийг ашиглан сүүлийн 5 жилийн дотор төрийн болон бизнесийн 400 гаруй байгууллагад 80 гаруй төрлийн дотоод бүртгэлийн болон салбарын шинжтэй програм хангамжийг амжилттай нэвтрүүлээд байгаа бөгөөд үүнээс дурдвал Veritech ERP системийг Монголын тэргүүлэх компаниуд болох Юнител групп, Тэсо групп, Хаан Банк, Голомт банк, Премиум групп зэрэг томоохон байгууллагууд цогцоор нь ашиглаж байна.

 

 

Зам, тээврийн салбарын инженерүүд цахим шилжилтэд хөтөлнө  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх