Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2021/10/25
МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Авто замчид аа!

Монгол Улсын эдийн засаг, нийгэм, бүс нутгийн хөгжилд онцгой чухал дэмжлэг үзүүлж буй авто замын салбарын үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжилд нэгэн зорилгоор түүхийг бүтээлцсэн төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтан албан хаагч, зүтгэл нэгт нийт хамт олон та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны өмнөөс болон хувиасаа Авто замын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Өнгөрсөн хугацаанд бид Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан нэлээдгүй хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан хэдий ч өмнөө тавьсан зорилгоо нэр төртэйгээр биелүүлж ажилласан салбарын хамт олондоо талархал дэвшүүлье.

Авто замын салбарын 92 жилийн ойн баяр тохиож буй энэхүү 2021 онд Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 95 төсөл, арга хэмжээний 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршил дахь 1338.6 у/м төмөрбетон гүүрийн барилгын, их засвар, шинэчлэлтийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдахад таатай байна.

Энэ онд нийт 15 чиглэлийн 287.2 км хатуу хучилттай авто зам, 4 байршил дахь 574.7 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж, Хэнтий аймгийн Биндэр сумын Онон голын 209.0 у/м төмөрбетон гүүр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 у/м төмөрбетон гүүр, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онги голын 54.8 у/м төмөрбетон гүүр, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замыг улсын ашиглалтад хүлээж аваад байна.

Мөн энэ онд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын ажил дуусч байгаа ба тус зам ашиглалтад орсноор Монгол Улсын бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, авто замын салбарын томоохон зорилтыг нэг бүрэн хангагдаж байна. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд авто замын салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан эдийн засгийн өсөлтийг хангах автозамын сүлжээг бий болгох зорилтын хүрээнд томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн 2022 км автозам барих, Мянганы замын хэвтээ, босоо тэнхлэгийн автозамыг үргэлжлүүлэн барих, эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн Нутгийн зам төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн эдгээр төсөл, арга хэмжээг үе шаттайгаар эхлүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Авто замчид бид энэхүү зорилтоо нэр төртэйгээр, амжилт бүтээлээр дүүрэн биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна. 

Монгол Улсынхаа хөгжил, дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөгжлийг түгээгч алтан шар замын сүлжээг хөгжүүлэх их үйлсэд үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөх Монголын авто замчдын алдар, ажлын амжилт үеийн үед батжин хөгжих болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД  Л.ХАЛТАР

Сэтгэгдэл бичих:

Нэмэх