Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

САЙД Л.ХАЛТАР ЭЛЧИН САЙД Д.Н.ГОРЕЛИКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2021/10/19
САЙД Л.ХАЛТАР ЭЛЧИН САЙД Д.Н.ГОРЕЛИКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2021.10.19

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Л.Халтар Элчин сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Сайд Л.Халтар Засгийн газрын 2021 оны 06 дугаар 16-нд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдсон талаар мэдээлэв. Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдааныг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд VI хуралдаан Минск хотноо болох ээлжтэй юм. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд талууд тус хуралдааны тов болон хэрхэн зохион байгуулах асуудлаар хоёр талын байр суурийг солилцлоо.

Түүнчлэн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал, уул уурхайд чиглэсэн төмөр замын төслүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор ачааны вагоны паркийг нэмэгдүүлэх зорилгоор Беларусын технологиор Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах боломж, Могилёвын вагоны Үйлдвэрээс ачааны вагон болон түүний эд анги худалдан авах, мөн сүүлийн жилүүдэд ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан хоёр улсын хооронд авто замаар ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг нэмэлтээр авах зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Элчин сайдын зүгээс хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаанд өөрийн зүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж холбогдох байгууллагад уламжлахаа илэрхийллээ.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

САЙД Л.ХАЛТАР ЭЛЧИН САЙД Д.Н.ГОРЕЛИКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх