Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

САЙД Л.ХАЛТАР “СПЕЦМАШ-2021” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

2021/09/28
САЙД Л.ХАЛТАР  “СПЕЦМАШ-2021” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамны дэмжлэгтэй хөдөө аж ахуйн болон зам барилгын машин тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэнгийн нээлт 2021 оны 09 дүгээр сарын 27-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болов.

Үзэсгэлэнд ОХУ-ын компаниуд хамгийн шинэ шийдэл бүхий комбайн, трактор, өөрөө явагч машин, пресс, шүршигч, ус цацах төхөөрөмж, тээрэм, ачигч болон зам барилга, арчлалтын машин механизм, тоног төхөөрөмжийг танилцууллаа.

"Спецмаш-2021" үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан “Монгол, Оросын  хөдөө аж ахуй, зам барилгын ажлын  салбар дахь  хамтын ажиллагааг хөгжүүлэх”  сэдэвт дугуй ширээний уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар оролцохдоо Монгол Улсад хэрэгжүүлэх түннелийн барилгын ажлын талаар дурдаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг ОХУ-аас авах сонирхолтой байгаагаа болон энэ бүтээн байгуулалтад тус улсын компаниуд оролцох бүрэн боломжтой гэдгийг илэрхийлэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

САЙД Л.ХАЛТАР “СПЕЦМАШ-2021” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх