Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2750 тн шатахуун ачсан 50 вагон Замын-Үүдэд ирлээ

2021/09/26
2750 тн шатахуун ачсан 50 вагон  Замын-Үүдэд ирлээ

Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд БНХАУ-аас худалдан авч буй 2750 тн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд 2021 оны 9 дүгээр сарын 26-ны 20.00 цагт ирлээ.

Монгол, Хятадын хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9 дүгээр сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж, вагон хангалт, тээвэрлэлтийг Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ” ХНН, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хотод суугаа Консулын газрынхан богино хугацаанд шуурхай зохион байгуулж байна.

“Шатахууныг импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран Замын-Үүдэд шилжүүлэн ачиж Улаанбаатар хот руу шуурхай татан авахаар ажиллаж байна.

Монгол Улс руу хийгдэх хангалт, ачилтыг найдвартай гүйцэтгэхийн тулд Хөххот дахь нефть боловсруулах үйлдвэр дотоодын ачилтаа түр зогсоож, Хөххотын төмөр зам зогсолтгүй явах тусгай график гаргаж, Монголд экспортлох ажилд анхаарч тусалж байна” гэж ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур Замын-Үүдээс мэдээллээ.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

2750 тн шатахуун ачсан 50 вагон Замын-Үүдэд ирлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх