Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫХАНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

2021/09/16
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫХАНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

2021.09.16

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, тус албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар, хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Отгонбаяр, цагдаагийн хурандаа Б.Сүхбат, цагдаагийн дэд хурандаа Н.Ганбат нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Сайд Л.Халтар Тээврийн цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлэв.

Мэндчилгээнд “Тээврийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлд монголын цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн баярын мэндчилгээг хүргэж, ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргалыг хүсэн ерөөе.

Тэртээ XX зууны эхнээс монгол оронд өндөр бүтээмжтэй, менаникжсан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх шаардлага тулгарч, өнгөрсөн 100 жилийн хугацаанд биеллээ олж, тээвэр орчин цагийн хүмүүсийн анхдагч хэрэгцээ болсон байна.

Тээврийн хөгжилтэй зэрэгцээд тээврийн цагдаагийнхан төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Тээврийн цагдаагийнхан иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх үйлсэд цаг наргүй, өвлийн хүйтэн, зуны халуун, цасан шуурга, хүйтэн бороонд ч гадаа гудамж, зам талбайд үүргээ гүйцэтгэж байдаг жинхэнэ гавьяатнууд билээ.

Баяр ёслол, түүнчлэн аюул осол, гамшгийн үед ч хамгийн түрүүнд та нар минь үүргээ биелүүлсээр л байдаг билээ.

Дэлхийг нүүрлэсэн цар тахалын үед та бүхэн амь бие, эрүүл мэндээ хайрлалгүй зүтгэж, ард түмэндээ үнэлэгдэж, тэдний талархлыг хүлээж чадлаа.

Цаашид үүргээ нэр төртэй биелүүлж, түмэн олныхоо хайр хүндэтгэлийг өнөд мөнхөд хүлээж байхын өлзийтэй ерөөлийг дахин дэвшүүлье” гэжээ.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫХАНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх