Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргатай уулзалт хийлээ

2021/09/13
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргатай уулзалт хийлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамура Эрикотой 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсны уулзалт хийв.

Уулзалтаар ЖАЙКА-ын зүгээс Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийг бэхжүүлэх суурь судалгаа болон Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн бий болох Шинэ Зуунмод хотын хөгжлийн төлөвлөгөөний судалгааны явцыг тус тус танилцуулав.

Энэхүү судалгаанд суурилан хоёр тал цаашид хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийг бэхжүүлэх суурь судалгааны хүрээнд төслийн урт жагсаалтын саналыг ЖАЙКА-аас гаргасан ба үүнээс Хурдны зам барих сайжруулах төсөл, Төмөр замын гэрлэн дохиог шинэчлэх төсөл, Замын хөдөлгөөний хяналтын системийг сайжруулах төсөл болон Нийтийн тээврийн системийг хөгжүүлэх төсөлд хамтарч ажиллах саналтай байгаагаа сайдын зүгээс илэрхийллээ.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн бий болох Шинэ Зуунмод хотын хөгжлийн төлөвлөгөөний судалгааны хүрээнд, талууд Богдхан төмөр зам, АН-3 чиглэлийн авто зам, Улаанбаатар хотоос Шинэ нисэх онгоцны буудлыг чиглэсэн хөнгөн галт тэрэг, холимог тээврийн логистикийн нэгдсэн төв байгуулах, суурьшлын хот байгуулах, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлуудад анхаарч, нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан ажиллахаар болов.

Мөн Сайд Л.Халтар Монголын ашигт малтмалын бараа бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-аар дамжуулан Япон Улс руу экспортлох хүсэлтэй байгаагаа дурдаад, энэ хүрээнд ГХЯ болон Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамтай туршилтын тээврийг эхлүүлэх тухай яриа хэлэлцээг өрнүүлж байгаа тухай мэдээлэв. Цаашид энэ чиглэлд Японы хувийн хэвшлүүдийг татан оролцуулахад ЖАЙКА-ын зүгээс дэмжиж, холбож, хамтарч ажиллахыг хүслээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргатай уулзалт хийлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх