Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫН ХИЛ, ГААЛИЙН ХЯНАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

2021/09/10
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫН  ХИЛ, ГААЛИЙН ХЯНАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

Засгийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Япон, Солонгос, Австралид зорчиж буй монгол иргэд хорио цээрийн дэглэм зөрчсөн хүнсний бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх гэж оролдох, энэ нь хяналтаар илэрч, Монгол Улсын иргэдэд Инчеон, Наритагийн нисэх буудал дээр тусгай хяналтын гарц гаргаж шалгахад хүргэсэн зэрэг асуудал яригдсантай холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хил, гаалийн хяналт шалгалтын байдалтай газар дээр нь танилцаж ажиллах үүргийг Зам, тээврийн хөгжлийн яаманд өгсөн.

Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзан мэдээлэл өгч, санал солилцов.

“Улсын хилээр хориглосон болон хязгаарласан барааг нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх” асуудлыг Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн дэргэдэх нарийн бичгийн даргын ажлын албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит бус хурлаар шийдвэрлэн дотоод, гадаадын агаарын тээвэрлэгч байгууллагууд болон хилийн хяналтын байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫН ХИЛ, ГААЛИЙН ХЯНАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх