Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭРГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

2021/09/08
ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭРГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь усан замын тээврийн хяналтыг хариуцдаг төрийн байгууллага болохын хувьд тээвэрлэлттэй холбоотой аливаа үйл ажиллагааг байгаль орчинд хор хохиролгүй байлгах тал дээр онцгой анхаарал хандуулан ажилладаг юм.

Ялангуяа зуны улиралд дотоод, гадаадын жуулчид олноор цугларч усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг гол бүс нутаг болох Хөвсгөл, Өгий зэрэг нуурын усанд хог хаяхгүй байх, завиндаа шатах тослох материал хийх явцдаа далайн усанд дуслыг ч унагахгүй байх тал дээр завьчдад болон иргэдэд тогтмол заавар, зөвлөмж өгч хяналтыг хэрэгжүүлдэг билээ.

Жил бүр эрэг хавийн цэвэрлэгээг улирлын эхлэл ба төгсгөлд тухайн орон нутгийн иргэд, завьчид, жуулчны баазын ажилчидтай хамтран зохион байгуулдаг ба энэ жилийн эргийн цэвэрлэгээ арга хэмжээг  2021 оны 9 дүгээр сарын 6-7-нд Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэлээ.

НҮБ-аас Далай тэнгисийн усыг хамгаалах тухай уриалга гарган Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Ялангуяа Хөвсгөл нуур бол дэлхийн цэнгэг усны нөөцөд бүртгэгдсэн стратегийн чухал обьект юм.

Энэ жилийн хувьд цар тахлаас улбаалсан хөл хорионоос шалтгаалан Далайн захиргааны холбогдох мэргэжилтэн, байцаагчид дангаараа ажилласан ба эрэг дагуу усны хаялгаар гарч ирсэн хогийг хамахаас гадна далайн түрлэгээр усанд орж бохирдол үүсгэдэг эрэг дээрх хогийг зайлуулав.

Цэвэрлэх явцад олон тооны малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн живх, маш их хэмжээний хуванцар тоглоом, тор, гялгар уутны тасархай, тамхины шилбэ гаргаж авлаа.

Нийт цэвэрлэсэн хогны хэмжээ нэг портер ачаа болсон ба зөвхөн нэг  хүний зориуд шилэнд түүсэн тамхины шилбэ гэхэд нэг шил дүүргэсэн.

Иймд ирэх жилийн хөвөлтийн улиралд тамхи, ахуйн хогоор далайгаа бохирдуудахгүй байхыг анхааруулахдаа бодит зураг хэлбэрээр танилцуулга, сануулга хэвлүүлэн байршуулах боломжийн талаар ярилцаж байна.

ДАЛАЙН ЗАХИРГАА

ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭРГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх