Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ОНГИЙН ГОЛЫН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО

2021/08/02
ОНГИЙН ГОЛЫН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онги голын 54.8 м урт төмөрбетон гүүрийн нээлт болов. Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар уг гүүрийн зураг төслийг “ГБЭТ” ХХК зохиож, “Зам Замын Байгууламж” ХХК барьсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ техник, технологийн хяналт тавьж ажилласан байна.

Гүүрийн барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж өнгөрсөн зургадугаар сард бүрэн дуусгажээ.

260 м урт хайрган хучилттай авто зам, 130 м урт эргийн чулуун бэхэлгээ, 80 м урт далангийн налуугийн чулуун бэхэлгээтэй гүүрийг “ЗЗБ” ХХК-ийн ерөнхий икженер А.Жавхлантөгс ахлагчтай 30 гаруй ажилтан 17 ш машин механизм, тоног төхөөрөмжтэйгээр батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, гэрээний нөхцлийн дагуу ажлын график төлөвлөгөө, технологи аргачлалыг гаргаж, орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж гүйцэтгэсэн байна.  

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ОНГИЙН ГОЛЫН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх