Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН “ТОКИО-2020” ОЛИМПОД ОРОЛЦОХ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ө.ДҮҮРЭНБАЯР, М.АНХЦЭЦЭГ НАРТАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

2021/07/20
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН “ТОКИО-2020” ОЛИМПОД ОРОЛЦОХ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ө.ДҮҮРЭНБАЯР, М.АНХЦЭЦЭГ НАРТАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

“Токио-2020” зуны олимпийн наадамд зам, тээврийн салбарт ажилладаг хоёр тамирчин оролцоно. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар олимпийн жүдо бөхийн +100 кг-д хүч үзэх гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаярын багш Б.Тэмүүлэн, хүндийг өргөгч, гавьяат тамирчин М.Анхцэцэг нарыг хүлээн авч уулзан амжилт хүсч, зам, тээврийн салбарын 60 гаруй мянган ажилтан, албан хаагчдын өмнөөс олимпийн наадамд амжилттай оролцохыг ерөөлөө.

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин хүндийг өргөгч М.Анхцэцэг, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин жүдоч Ө.Дүүрэнбаяр нар “Чингис хаан” нисэх буудлын ажилтнууд бөгөөд маргааш арлын орон руу хөлгийн жолоо залах юм.

Мөн энэ үеэр Зам, тээврийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлөөс салбараа төлөөлөн Токиогийн олимпт оролцож байгаа хоёр тамирчиндаа амжилт хүсч, гарын бэлэг гардуулав.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН “ТОКИО-2020” ОЛИМПОД ОРОЛЦОХ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ө.ДҮҮРЭНБАЯР, М.АНХЦЭЦЭГ НАРТАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх