төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам шинэчлэн батлагдлаа

2021/06/16

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.

Монгол Улс 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон “Олон улсын иргэний нисэхийн тухай” 1944 оны Чикагогийн конвенцийн Хавсралт 17 “Аюулгүй байдал”-ын стандарт, зөвлөмжийн дагуу “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 175 дугаар тогтоолоор баталсан бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 14 жил өнгөрч, цаг хугацааны хувьд эрх зүйн шинэчлэлд нийцүүлэх шаардлага бий болсон, 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулан, хэрэгжүүлж байв.  

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нисэхийн аюулгүй байдлын хорооноос 2019 оны 05 дугаар сард Чикагогийн конвенцийн Хавсралт 17 “Аюулгүй байдал”-д аюулгүй байдалд эмзэг байдлын үнэлгээ хийх, хэлэлцэн тохиролцогч улсууд хоорондын мэдээлэл солилцох, сургалтын хөтөлбөр, гэрчилгээжүүлэх тогтолцоо, нэвтрэх хяналтын тогтолцооны шаардлагуудыг шинээр болон шинэчлэн оруулсан 17 дахь нэмэлт өөрчлөлтийг баталж, улмаар тус байгууллагын Зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн байна.

Олон улсад “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” гэж нэрлэдэг ч агуулгын хувьд иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, хууль бус үйлдлээс хамгаалах чиглэсэн тогтмол хэрэгжүүлэх арга хэмжээ болон нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд нэгтгэн журамласан баримт бичигт дээр дурдсан нэмэлт, өөрчлөлтийг тусган шинэчлэн боловсруулсан.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам” гэж нэрийг өөрчлөн, Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 136 дугаар тогтоолоор батлуулж, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын томоохон баримт бичгийг шинэчлээд байна.

Засгийн газрын тогтоолыг дараах холбоосоор орж үзнэ үү.

https://www.legalinfo.mn/law/details/16558?lawid=16558

 

 

Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам шинэчлэн батлагдлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх