Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Берлин хотноо боллоо

2014/10/03
Төмөр замын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Берлин хотноо боллоо

Дэлхийн төмөр замын салбар дахь динамик хөгжлийн талаар санал бодлоо солилцох эрчимтэй хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар “Төмөр замын удирдагчдын дээд хэмжээний уулзалт” болон “Инно транс” үзэсгэлэнгийн нээлт өнгөрөгч сарын 23-нд ХБНГУ-ын Берлин хотноо  болсон юм.

Уг уулзалтад 40 гаруй орны Тээврийн сайд, төрийн нарийн бичгийн дарга болон төмөр замын газрын дарга, дэд бүтцийн менежер, төмөр замын салбар, тээврийн байгууллага, холбоодын төлөөлөгчид оролцсон байна. Монгол Улсаас Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, ТЗДТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Артур, МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Батсайхан нар оролцож, дэлхийн улс орнуудын төлөөлөгчидтэй санал бодлоо солилцлоо.

Төмөр замын тээврийн өнөөгийн чиг хандлагыг сонирхож буй албаны төлөөлөгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирснийг ХБНГУ-ын “Дойче Бан”-ы гүйцэтгэх захирал, доктор Рудригер Грубе онцолсон байна.

Энэ жилийн чуулганы гол зорилго нь өнөөгийн дижитал эрин үед тээврийн зам дахь өөрчлөлт, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ их болсныг Холбооны улсын Тээвэр, дижитал дэд бүтцийн яамныхан онцолсон юм.

Энэ жилийн Төмөр замын удирдагчдын дээд хэмжээний уулзалт "Тээврийн төрөл, хувийн хөдөлгөөн болон дэлхийн төмөр замын сүлжээ" сэдвийн дор болсон.

Түүнчлэн уулзалтын үеэр болсон хэлэлцүүлэгт доктор Рудригер Грубе, Дубайн Зам, тээврийн газрын дарга болон гүйцэтгэх захирал Маттар Ал Таеэр болон ОХУ-ын төмөр зам болон Олон улсын төмөр замын холбооны ерөнхийлөгч Владимир Якунин нар оролцлоо.  

“Төмөр замын удирдагчдын дээд хэмжээний уулзалт”-ыг  “Дойче Бан” болон  ХБНГУ-ын Тээвэр, дижитал дэд бүтцийн яам, Берлиний үзэсгэлэн яармагийн газраас хамтран зохион байгуулсан байна.

Төмөр замын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Берлин хотноо боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх