Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ 60 ХУВЬТАЙ ӨРНӨЖ БАЙНА

2021/07/02
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ 60 ХУВЬТАЙ ӨРНӨЖ БАЙНА

            Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, тус нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл, нүүлгэн шилжүүлэлтийн ажлын явцыг шалгалаа.

            “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, өнгөрсөн 4 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулсан бөгөөд ИНЕГ-аас хэрэгжүүлэх 72, “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК-иас хэрэгжүүлэх 69 ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байгааг “Чингис хаан” ОУНБ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, “Буянт-Ухаа” ОУНБ-ын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом танилцуулав.

            ИНЕГ-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төвийг“-ийг байгуулж, тус төвийн гишүүд 6 дугаар сарын 2-ноос “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд байрлан “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-ний дагуу ажиллаж байгаа.

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлын явц нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ямар нэгэн асуудал, хүндрэлгүй үргэлжилж байгаа бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 60 гаруй хувьтай байгааг “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийн дарга, ИНҮТ-ийн дэд дарга Н.Мягмарсүрэн мэдээллээ.

            Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд шинэ нисэхэд ажиллах үеэрээ хурдны замын засварын ажлыг шалгаж, шуурхайлах чиглэл өгөв. Замын засварын ажил маргааш дуусна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ 60 ХУВЬТАЙ ӨРНӨЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх