Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс зүлэг тарих ажлыг санаачлан зохион байгууллаа

2021/06/21
Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс зүлэг тарих ажлыг санаачлан зохион байгууллаа

Зам, тээврийн хөгжлийн яам нь “Хашаагүй Улаанбаатар” санаачилгыг дэмжиж яамны гадаах хашаагаа буулгасан билээ. Улмаар унадаг дугуй тавих талбай бий болгож, цахилгаан машин цэнэглэхэд зориулсан нарны зайг суурилуулсан.

Хашааны оронд зүлэг тарих ажлыг тус яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачилж, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авсны дагуу яамны орчин тойронд зүлэг, цэцэг тарих, ногоон орчныг бий болгох ажлыг амжилттай зохион байгууллаа.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийг орчин тойрноо тохижуулах, ногоожуулах, мод ургамал тарих ажилд нэгдэхийг уриалж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөл нь цаашид яамны залуучуудын хөгжин дэвших таатай орчныг бүрдүүлэх, төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын үзэл бодол, санал санаачилгыг дэмжих, салбар дундын уялдааг хангах чиглэлд анхаарч, үйл ажиллагаануудыг үе шаттай хэрэгжүүлж ажиллах юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс зүлэг тарих ажлыг санаачлан зохион байгууллаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх