Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТО ЗАМ ДАГУУ 31 БАЙРШИЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

2021/06/17
АВТО ЗАМ ДАГУУ 31 БАЙРШИЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын гол чиглэлд, зам дагуу түр буудаллах цэгүүд,  боловсон ариун цэврийн газар, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, хоолны газар бүхий үйлчилгээний цогцолборуудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ажлыг Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимийн дарга Т.Дүүрэн нар өнөөдөр цахимаар хуралдав.

Түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор нь A, B, C гэсэн гурван төрлийн ангилалтай байх бөгөөд А ангиллын хувьд хоногт 10 мянгаас дээш тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу, Б ангилал нь 5-10 мянга хүртэл тээврийн хэрэгсэл зорчих,  С ангиллын хувьд 5000 хүртэлх тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу байрлах юм.

Улсын хэмжээнд нийт 31 байршилд олон улсын жишиг стандартын дагуу байгуулахаар зураг, төсвийг боловсруулж, батлуулсан цогцолборуудыг байгуулах байршлын судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал болгосны дагуу Японы ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр хоёр яам болон, аймгуудын Засаг даргын тамгын газруудтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, 30 цэгийг эцэслэж тогтоод байна. Мөн тогтсон 21 цэг, байршлыг сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг албажуулах ажлыг 2021 оны эхний улиралд зохион байгуулуулаад байгаа юм.

Цогцолборуудыг байгуулах ажлыг түргэвчлэхийн тулд нэгэнт тогтсон байршлууддаа хувийн хэвшлийг оруулах шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцолсон бол Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хувийн хэвшлүүдийг оруулах саналыг дэмжээд, энэ ажлыг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шилдэг байгууллагууддаа санал тавьж хамтран ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргав.

200 км тутамд үйлчилгээний цогцолбор, 100 км тутамд түр зогсоол байгуулах, ингэхдээ стандартыг нарийн баримтлах ёстой. Ижил төрлийн үйлчилгээ явуулахыг орон нутгаас хязгаарлаж эхнээсээ гэрээ хэлэлцээрээ гуравласан болон дөрвөн талт байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборыг байгуулах шалгаруулалтыг дээрх хоёр яамнаас хамтарсан тушаал гаргаж, ажлын удирдамжийг батлаад, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллийг оруулан хамтран зохион байгуулах байдлаар явуулах бөгөөд түр буудаллах цэг нь авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, ресторан, зочид буудлын үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, худалдаатай байхаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй байх юм.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

АВТО ЗАМ ДАГУУ 31 БАЙРШИЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх