Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам тээврийн салбарынхны завгүй долоо хоног

2014/10/02
Зам тээврийн салбарынхны завгүй долоо хоног

Өнгөрөгч өдөр хоногуудад зам, тээврийн салбарынхан завгүй байлаа. Энэ сарын 24-нд МИАТ ТӨХК Сингапурын чиглэлд агаарын шангаа татаж, анхны нислэгээ үйлдлээ. Сингапур, Монголын хооронд жилдээ 8000 орчим иргэн харилцан зорчдог гэх тооцоо судалгаа гарсан байдаг. Түүнчлэн Австрали болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгаас Монголд ирэх жуулчдад шинэ боломж, шинэ гарц болж буйгаараа түүхэн ач холбогдолтой нислэг. Олон улсын нислэгийн тавдугаар эрхийг ЗТЯ авч чадсан нь ч бас түүхэн амжилт. Сингапур улсын Тээврийн сайд нь А.Гансүх сайдтай уулзах үеэрээ “Бид ч авч чадахгүй байгаа ийм эрхийг та яаж авч чадав аа” гэж дуу алдаж байсан. Сингапурт суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Дэлгэрмаа ч бас “өнө эртний”  мөрөөдлийг нь биелүүлсэн Зам, тээврийн яамныханд дахин дахин талархал илэрхийлж байсан. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэдэг. Монголчууд агаарын замаар Ази, Европ руу хэд хэдэн алхам хийчихлээ. Удахгүй Ханой, Шанхай руу, бүр Канад, Америк руу ниснэ гэж байгаа. Зам, тээврийн салбарынхан ажлыг хийнэ гэж ярьж болдоггүй, хийснийхээ дараа хийчихлээ гэж ярьдаг онцлогтой гэж өөрсдөө ярьцгаадаг юм билээ. Франкфурт руу, Сингапур руу нисчихлээ. Сингапурын анхны нислэгээр салбарын сайд нь 200 сэтгүүлч авч явлаа, зорчигчгүй онгоц нислээ энэ тэр гэж араас чулуу шидсэн байна билээ. Яг үнэндээ 10-хан сэтгүүлч л явсан юм шүү дээ. Гомдож үхмээр. Харин бүр 200 сэтгүүлч авч явах байсан юм билээ. Ажлаа сурталчилж, пиардах хэрэгтэй байсан юм билээ. Мэдээллийн бүхий л сувгаар цацах хэрэгтэй байсан юм. Сайн юмыг, сайхан аяллын эхлэлийг сурталчилж яагаад болохгүй гэж. Монголчууд Сингапур руу нисэхийн тулд замын “буудлуудад” цаг заваа барж, хүний авиакомпанид хөрөнгө оруулдаг байсан бол одоо Монголынхоо онгоцоор нисэж, Монголдоо хөрөнгө оруулж эхэлээ. Сингапурын нислэгээр зорчигчид өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг дуулгах хэрэгтэй байх. Ялангуяа Бээжингээс дамжин суух зорчигчдын тоо чамгүй нэмэгдэж байгаа гэнэ билээ. Тоо биш, үр дүн чухал. Сингапур визгүй. Визгүй болохоор билетээ захиалаад л шууд ниснэ. Дараагийн шууд нислэгүүд ойрхон байна. Нөгөөтэйгүүр Зам, тээврийн яамныхан өнгөрсөн жил гурван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон. Говийн гурван аймаг, тэр тусмаа дэд бүтэц муутай Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд руу хөнгөн тэргээр өдөртөө очоод ирдэг боллоо. Энэ бас л том бүтээн байгуулалт. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч сард хийсэн мэдэгдлийнхээ үеэр сүүлийн 12 Засгийн газрын хийж чадаагүйг энэ Засгийн газар хоёрхон жилд хийлээ гэж Зам, тээврийн яам болон салбарынхны ажлыг үнэлсэн. Өнгөрөгч онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн замууд нийслэлтэй холбогдох төлөвлөгөөтэй байгаа. Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажилд салбарын удирдлагууд санаа тавьж, байн байн эргэж тойрч, хариуцлага нэхэж ажилласны хүчинд авто замуудын ажил хугацаандаа дуусаж байна. Өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймгийн замыг нээлээ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд тус аймагт очиж, замыг нээж тууз хайчилсан. Намрын хүйтэн салхитай, жихүүн өглөө болсон замын нээлтэд өмнөговьчууд, Даланзадгадынхан өргөн олноороо хүрэлцэн ирсэн. Харанхуй, замгүй байсан аймаг өнөөдөр эрчим хүчтэй, замтай боллоо гэцгээн баярлаж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулж байсан юм.

Өмнөговийн замыг нээсэн даруйдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд барьж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Тэрбээр “Зам, тээврийнхэн маань ажил хийсэн юм байна шүү. Анх удаа ирж энэ төмөр замын ажлыг үзэж байна. Гарт баригдаж, нүдэнд харагдахаар ажил хийсэн байна. Бид төмөр зам барина гэсэн хаана байна гэж ам асуугаад байдаг. Тэгвэл ирж үзэх хэрэгтэй юм байна шүү” гэж үнэлж байна билээ. Үлдэгдэл санхүүжилтийг нь хурдан шийдэж өгөхийг Хөгжлийн банкны захиралд даалгаж байсан.  МТЗ ТӨХК-ийн хэрэгжүүлж байгаа “Шинэ төмөр зам” төслийн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр замын барилга угсралтын ажил 77,8 хувьтай явж байна. Төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” корпораци Монголын 20 гаруй компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар “Чингис” бондоос 222,5 сая ам.долларын ажил хийгдээд байгаа бөгөөд үндсэндээ 400 сая ам.долларын санхүүжилтийг “Шинэ төмөр зам” төсөлд олгохоор Засгийн газар тогтоол гаргасан байдаг. Хамгийн чухал нь гүйцэтгэгч компаниуд санхүүжилтээ бүрэн авч чадаагүй байгаа ч мөнгөгүй гээд ажлаа зогсоосонгүй, үргэлжлүүлэн хийсээр байгааг нь Ерөнхий сайд үнэлж байсан. Тэрбээр “Хүмүүс “Чингис” бондын мөнгийг салхинд хийсгэлээ гэж шүүмжилдэг. Энэ мэт авто зам, төмөр замын бүтээн байгуулалтад үр ашигтай зарцуулагдаж байгааг та бид нүдээр үзлээ. Сайн байна” гэсэн нь авто замчдад болон төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож буй хүмүүст урам хайрласан болов уу.

Ийнхүү зам, тээврийн салбарынхан, тодруулбал, Зам, тээврийн яамныхан завгүй байна. Яг одоо л гэхэд дэд сайд Х.Ержан Хөвсгөлийн замаа эргэхээр гарч байна. 

Зам тээврийн салбарынхны завгүй долоо хоног  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх