Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-д санал авч байна

2021/06/05

“Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай” Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг Та бүхэнд танилцуулж байна. Холбогдох саналаа тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Ц.Баяржаргалд дараах хаягаар ирүүлнэ үү.

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан холбогдох хэлэлцүүлгийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлэгт оролцох хүмүүсийн нэрс, байгууллага, албан тушаал, утас, цахим шуудангийн талаарх мэдээллийг мөн дараах хаягаар хүлээн авна.

Цахим шуудан: Bayarjargal@mrtd.gov.mn

Утас: 51 - 267212

Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-д санал авч байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх