Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БААТАР, ГАВЬЯАТУУДДАА БАЯР ХҮРГЭЛЭЭ

2021/06/15
БААТАР, ГАВЬЯАТУУДДАА БАЯР ХҮРГЭЛЭЭ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар, гавьяат цол хүртсэн эрхмүүдийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хүлээн авч уулзан хүндлэл үзүүлэв.  

Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан “Таван толгой төмөр зам” ХХК-ийн захирал Норовсамбуугийн Удаанжаргал, Гавьяат тээвэрчин цол хүртсэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Рэнцэндоржийн Батсүх, “УБТЗ” ХНН-ийн Замын аж ахуйн албаны дарга Юмжээгийн Нямжаргал,  “УБТЗ” ХНН-ийн Улаанбаатар татах хэсгийн сургалтын инженер Хандсүрэнгийн Сүрэнжав, Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртсэн “МИАТ” ТӨХК-ийн Тасалбар түгээврийн тасгийн дарга Дамдинсүрэнгийн Энхтүвшин нарт монгол төрийн өндөр дээд цол хүртсэнд баяр хүргэлээ. 

Мөн “Виктори карл транс корпорэйшн” ХХК-ийн захирал Доржийн Равдандоржийг  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулав.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

БААТАР, ГАВЬЯАТУУДДАА БАЯР ХҮРГЭЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх