Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хяналт, шалгалтын тайлан /2021 оны эхний хагас жил/

2021/06/14

 ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЛААР

/2021 оны 06 дугаар сарын байдлаар/

АВТО ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР

  • Авто замын салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Авто замын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм журам, стандарт мөрдөлтийн байдал, ажлын явц, нөхцөл байдалд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг газар дээр нь хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Үүнд:
  • Сайдын 2021.02.18-ны өдрийн А/22 тушаалаар баталсан Ажлын хэсэг Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв, Говьсүмбэр, Дорноговь чиглэлийн авто замын өвлийн арчлалт, ашиглалтын бэлэн байдал, АО402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замд байрлах Ерөө голын 193 у/м төмөрбетон гүүр;
  • ХШҮДАГ-ын даргын 2021.05.12-ны өдрийн 38-07-067,004/12 дугаартай удирдамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хэрэгжиж буй дараах авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээний хэрэгжилтийн байдал;
  • Баянбулагийн 2-р гудамжнаас Мандал овооны 3-р гудамж хүртэлх 1.5 км хатуу хучилттай авто зам /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/;
  • Баруун салааны автобусны эцсийн буудлаас Бумбатын рашаан чиглэлийн 3.61 км хатуу хучилттай авто зам /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо/;
  • Зүүн салааны автобусны эцсийн буудлаас Богинын ам, Ухнын амын уулзвар хүртэлх 2.4 км хатуу хучилттай авто зам /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо/;
  • Удирдамж батлагдсан болон одоо хийгдэж байгаа, тайлан, дүгнэлтийн шатанд явагдаж байгаа хяналт шалгалт.
  • Төрийн нарийн бичгийн даргын 2021.05.19-ний өдрийн 38-07-067,004/14 дугаартай удирдамжийн дагуу хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр төвийн болон баруун бүс нутагт баригдаж буй авто зам, замын байгууламжууд, зам хариуцагч аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтыг газар дээр нь хийж байна.
  • Төрийн нарийн бичгийн даргын 2021.05.21-ны А/61 дугаартай тушаалын дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын одоогийн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж шалгаад, засварын ажлын тоо хэмжээг тодорхойлж, төсөвт өртгийг тооцон цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж байна.
  • Төрийн нарийн бичгийн даргын 2021.05.20-ны өдрийн 38-07-004/15 дугаартай удирдамжийн дагуу хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр зүүн болон говийн бүс нутагт баригдаж буй авто зам, замын байгууламжууд, зам хариуцагч аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалт 6 дугаар сард хийгдэнэ.
  • Монгол улсын төсвийн тухай хуулийн 14-р зүйдийн 14.2.10, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 заалтуудыг үндэслэн Төсвийн тухай, төрийн хяналт шалгалтын тухай, нягтлан бодох бүртгэлийн тухай, төрийн болон орон нутгийн өмчийн тухай, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, эрх зүйн актуудын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах хяналт шалгалт. Үүнд:
  • Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021.03.23-ны өдрийн 09-01/010 дугаартай тушаалын дагуу А0101 дугаартай Улаанбаатар-Чойр, А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан, А32 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн хатуу хучилттай авто замын ашиглалтын бэлэн байдал, 2019-2020 оны хүний нөөц, албан хэрэг хөтлөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд хяналт шалгалт хийж, Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан.
  • Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021.05.24-ний өдрийн 09-01/016 дугаартай тушаалын дагуу “Харгуй АЗЗА” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны хяналт шалгалтыг 2021.05.24-31-ны өдрүүдэд газар дээр хийж, тайлан, дүгнэлт боловсруулж байна.

 

АВТО ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛЭЭР

  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/634 тоот албан бичгийг үндэслэн “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан 38-07-002/11 дугаар удирдамжийн дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын бүтэц, тээвэрлэлт зохион байгуулж буй үйл ажиллагаа нь Автотээврийн тухай хууль түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран байгууллагдсан ажлын хэсэг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.
  • Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ирүүлсэн "Дүгнэлт гаргуулах тухай" 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021/002 тоот албан бичгийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн  38-007-002/13 дугаар удирдамжийн дагуу "Хонгорын даваа" ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн "Цагаан хад" дахь үйл ажиллагаа явуулах объектод хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, цаашид авах арга хэмжээний талаарх тайлан, танилцуулгыг яамны удирдлагад танилцуулж, АТБХЗГ-т хүргүүлсэн.

 

ТӨМӨР ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР

Тайлант хугацаанд төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 7 хяналт шалгалт хийж гүйцэтгэж, шалгалтад 9 хуулийн этгээд хамрагдаж, үйл ажиллагааны болон бүтээгдэхүүний 8 дүгнэлт байгууллагуудад хүргүүлж ажилласан байна. Зөрчлийн талаарх 31 гомдол мэдээлэл хүлээн авч, 30 хэрэгт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт иргэн, хуулийн этгээдэд 15,550,000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, 13,238,011 төгрөгийн нөхөн төлбөр барагдуулсан байна.

Тээвэрлэлтийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад 1 сургалт зохион байгуулж, сургалтад 49 хүн хамрагдсан ба холбогдох чиглэлээр нийт 1 сургалтад 1 удаагийн 2 цагийн хичээл заасан байна.

Төмөр замын тээврийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах талаар “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх,ачиж буулгах,хадгалах журам”-г судлаж холбогдох саналаа хүргүүлсэн.

 

Хяналт, шалгалтын тайлан /2021 оны эхний хагас жил/  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх